АВТОМАШИНЫ ЗАХИАЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Манай компани нь Солонгос болон бусад улсаас шинэ болон хуучин автомашиныг таны хүссэн загвар, өнгө, үзүүлэлтээр захиалан авчирч өгдөг. Бид захиалгын бүх шатанд мэргэжлийн зөвлөгөө өгч, автомашины чанар, үнэ, найдвартай байдалд онцгой анхаардаг.
✔ Найдвартай эх үүсвэр – Солонгосын албан ёсны дилер, дуудлага худалдааны төвүүдтэй хамтран ажилладаг.
✔ Таны хүссэн үзүүлэлтээр захиалга хийх боломж – Хөдөлгүүрийн багтаамж, шатахууны төрөл, өнгө, гүйлт зэргийг сонгох боломжтой.
✔ Хурдан шуурхай хүргэлт – Таны захиалсан автомашиныг 7-30 хоногийн дотор найдвартай тээвэрлэнэ.
✔ Гаалийн бүрдүүлэлт, бичиг баримтын үйлчилгээ – Бид таны авто машиныг гааль дээр асуудалгүй гаргаж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө.
✔ Хамгийн боломжит үнэ – Таны төсөвт нийцсэн, зах зээлийн бодит үнээр санал болгоно.